Э.Бат-Үүл: Х.Нямбаатар гарч ирээд зогсоочихсон байсан олон төслийг урагшлуулж, эрчимжүүлсэн

С.Гандэлгэр
1 цаг 4 минутын өмнө

Нийслэлийн засаг даргаар Б.Пүрэвдагва томилогдсонтой холбоотойгоор хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр "Хотын дарга тансаглал, ямбархал багатай байхад иргэд дуртай байдаг шүү. Өөрийгөө тэр зүйлээс хол байлгаарай гэж зөвлөмөөр байна. Мэдээж их ажил хүлээгдэж байгаа. Хариуцлагаа ойлгож ухаарч байгаа гэж бодож байна.

2016 оны сонгуулийн дараа МАН-ынхан хотын эрх мэдлийг авсныхаа дараа бидний хийж байсан бүх ажлыг  хорсолтой юм шиг зогсоосон. Харин Х.Нямбаатар гарч ирээд зогсчихсон байсан метро, дахин төлөвлөлт, BRT зэрэг олон төслийг урагшлуулсан, эрчимжүүлсэн. Гэхдээ маш их хичээл зүтгэл байгаа нь үнэн боловч хот байгуулалтын асуудал дээр мэдлэг муутай хариуцлагагүй хандсан гэдгийг хэлдэг. 

Жишээ нь Сэлбэ дэд төв бол Улаанбаатарыг гамшгийн бүс болгоно. Учир нь нам давхрын орон сууцны бүс байсан юм. Х.Нямбаатарыг огцруулсан асуудал дээр маш ноцтой зүйл харагдсан. Улаанбаатарчуудын өөрөө өөрийгөө удирдах ёс байхгүй болсон. Одоо Нийслэлийн засаг даргыг Улаанбаатарын ард иргэд сонгохоо больсон гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах ёсыг устгаад хаячихсан. Энэ нь 2022 онд батлагдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Ерөнхий сайдад хотын даргыг огцруулах эрхийг нь өгчихсөн. Уг нь энэ чинь НИТХ-ын онцгой бүрэн эрх шүү дээ. Ерөнхий сайд хотын даргыг томилдог, хэн удирдахыг шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотын бүх асуудлыг Б.Пүрэвдагва биш Н.Учрал хариуцна гэсэн үг" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна