УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоолын талаар тодрууллаа.
Тэрбээр "Би хувь хүнийхээ хувьд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг дахин томилохгүй байх нь зөв гэдэг бодолтой байдаг. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан 7, 9 гишүүний бүрэлдэхүүнтэй болдог. Өчигдөр болсон ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан найман гишүүний бүрэлдэхүүнтэй буюу тэгш тоотой хуралдсан. Энэ нь цаанаа санал хураалт тэнцэх зэрэг үр дагавартай. Хамтын шийдвэр сондгой тоотой байдаг. Ийм хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсанаараа ҮХЦ хүлээн зөвшөөрөгдөх байдлаа алдаж байгааг бүхэл бүтэн системийн хувьд маш харамсалтай үйл явдал гэж харах ёстой.
Ерөнхий шүүгч дахин сонгогдлоо гэхэд 12 жил гэдэг маш удаан хугацаа. Одоогийн Ерөнхий шүүгчид би сэтгэл хангалуун байдаг. Сайн шүүгч, бас их олон ажлыг хэрэгжүүлж чадсан. Гэхдээ Улсын Дээд Шүүхэд маш чадварлаг олон шүүгч байгаа. Тиймээс дотооддоо өрсөлдөөний зарчмаа баримтлаад сонгуулиа шударга хийгээсэй гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж, Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргасан. Ингэснээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дахин зургаан жилээр сонгогдох хуль эрхзүйн боломжийг нээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Шүүгчдийн оройн дээд, насны мөрөөдөл ҮХЦ-ийн гишүүн гэдэг албан тушаал дээр нэг жаатай хүүхэн танц эргэж байдаг шүү! Хүсвэл томилогдоно, хүсвэл чөлөөлөгдөнө. Уг нь хуулиар тогтоосон шаардлага, томилох , чөлөөлөх зохицуулалт байдаг биз дээ? ҮХЦ-ийн тухай хуулиар бол 6 жилийн хугацаатай томилно,зөвхөн хугацаа дууссан, тэтгэвэрт гарах үндэслэлээр л чөлөөлнө гэсэн байна ш дээ..ккк. Гэтэл Өлзийсайхан гэдэг хүүхнийг Зандка томилуулж,Учрал чөлөөлүүлсэн байгаа юм. Тэгээд бүр УИХТГ-ын даргаар томилцон ч байх шиг..Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг албан тушаал дамжин жаалж явдаг хэсэг хүмүүс бий.Ямар учиртайг нь мэдэхгүй... Гэтэл энэ чинь Үндсэн хуулийн цэц ш дээ!!! Зөвхөн хөх тэнгэрт харьяалагдаж , УИХ, ЗГ-аа хүртэл хянаад, шүүгээд байж байх ёстой, хараат бус Үндсэн хуулийн шүүх шүү дээ! ҮХЦ-ийн гишүүдийн үг, үйлдлээс Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон гаргаж байгаа шийдвэрт нь итгэх итгэл үнэмшлийн асуудал яригдана. 1 хүний мөрөөдөл, боломжийг хааж томилогдсон Өлзийсайхан авгайн үйлдэл, түүнийг эрхлүүлж төрийн өндөр албан тушаалуудад хууль зөрчин томилж, чөлөөлж байгаа УИХ-ын дарга нарын үйлдлээс харахад "ҮХЦ бол Үндсэн хуулийн манаач биш юм байна". Тэнд хэн ямар замаар очиж, ямар үг, үйлдэл гаргаж байгааг ард түмэн бид анхаарал болгоомжтой ажиглах ёстой юм байна! Уг нь Б. Чимид гуай " Үндсэн хууль бол алганд багтсан эх орон юм" гэж хэлсэн. Эх орноо гэх сэтгэлгүй, зөвхөн албан тушаал, эрх мэдэл дагаж гүйдэг хүмүүсийг томилодог тод жишээ нь Өлзийсайхан гэгч. Энэ хүнийг ямар үндэслэлээр томилогдож, ямар үндэслэлээр чөлөөлөгдсөн, хууль зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй. Эндээс хууль дагаж мөрдөх зарчмыг Цэц өөрөө дагаж мөрддөг эсэх, Цэцийн шийдвэр хэр бодитой гардаг..г.мэтийг харж болох ба ҮХЦ-ийн өөрийнх нь нэр хүнд шалтгаална гэж бодож байна. Цэц нь хуулиа дагаж мөрддөггүй юм бол эрх зүйт төр, Үндсэн хуулийн засаглал гэж ярих хэрэг байна уу???Дуртай нь орж, гарч байдаг, гарахгүй ч байж болдог юм бол ҮХЦ-ийн гишүүдэд тусгай эрх ямба эдлүүлж, өндөр цалин хангамж өгч тахин шүтэх хэрэг байна уу???? Өлзийсайхан, Баясгалан 2-ынхоо асуудлыг шийдэж, ард түмэнд тайлбар өгөх хэрэгтэй. Адилхан аавын хүүхдэд олддоггүй боломжийг мэдлэг чадвар дульхан, үнэг шиг зальтай хүүхэн баруун солгойгүй эдлэх ёстой юу? Тэр юу яадгийнхаа хувийн компанид бол болно. Монгол төр, Монголын ард түмний орой дээр ийм хямдхан, алиа балай, шуналтай авгай танц эргэж, Монгол төрийн сүлд хийморийг доройтуулахыг хэрхэвч зөвшөөрөхгүй!!!! Оройгүй их эрдэмтэй, онцгой сүрхий ур чадвартай амитан биш ш дээ. Үе үеийн УИХ-ын дарга, БХ-дын дарга нарын ямар нэгэн судсыг базаж, эрх мэдэл, мөнгөний төлөө чичирч яваа дульхан, сульхан амитан. Ааштай, авиртай, даргыг хайрцаглаж, байгууллагыг самарч, хамт олныг хагаралдуулж, УИХТГ-ыг төдийгүй УИХ-ыг өөрийг нь самарч яваа албин шинжтэй хүүхэн. Зах зухаас нь шалгаад үзэхгүй юу.. УИХ-ын төсөв хяналтгүй байх ёстой гэж хэн хэлсийн?
Хариулах