А.Ариунзаяа: Жилд 1500-2000 орчим хүүхэд бие махбодын хүчирхийллийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж байна

Б.Дашмаа
10 цаг 21 минутын өмнө

УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн А.Ариунзаяа хүүхдийн осол, эндэгдлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Жилийн хугацаанд 350 хүүхэд осол эндэгдлээр нас барж байна. Энэ нь өдөр болгон дээрх шалтгаанаар хүүхэд нас барж байна гэсэн үг юм. Мөн жилд 1500-2000 орчим хүүхэд бие махбодын хүчирхийллийн улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж байна. Үүнээс гадна, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдээгүй тохиолдлууд ч байгааг үгүйсгэхгүй. Аливаа хэргийг хүүхдийн буруу гэж буруутгадаг ч үүний цаана томчууд байгаа.

Мөн дутуу баригдсан барилга, замын зохицуулалтгүй байдал зэрэг нь хүүхдүүдэд аюул учруулж байна. Замын зохицуулалтгүй байдлын улмаас эцэг эхчүүдийг School police хийлгэж байна. Жолооч нар анхааралтай байвал ингэх шаардлагагүй.Хүний эрхийн комисс гүйцэтгэдэг байгууллага биш харин хяналт тавьж, гомдол саналыг хүлээн авч шаардлага тавьдаг байгууллага юм. 

Хүүхдийн өмнө хүн бүр, байгууллага бүр хариуцлага хүлээх ёстой" гэж хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна