УИХ-ын гишүүд Авлигын эсрэг лобби бүлэг байгууллаа

Б.Дашмаа
9 цаг 58 минутын өмнө

Монгол Улс авлигын индексээр 184 орноос 121-р байранд орсны улмаас УИХ-ын гишүүд авлигын эсрэг лобби бүлэг байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүн, УИХ дахь ИЗНН-ын төлөөлөл Р.Батболд  “Авлига нь байх ёстой зүйл мэт болж байгаа нь ноцтой асуудал. Манай улс 2025 оны байдлаар авлигын индексээр 31 оноогоор 184 орноос 121-р байранд орсон нь сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн доод түвшинд үнэлэгдэж байна. Ийм учраас авлигын эсрэг лобби бүлэг байгуулж байна.

Энэхүү бүлэг нь парламентын хяналтын үүргийг нэмэгдүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах юм. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй болгож, хяналт тавьж, нийтийн оролцоонд тулгуурласан бодлого, санаачилгыг дэмжиж ажиллана” гэж мэдээллээ.

Лобби бүлэгт Р.Батболдоос гадна МАН-ын Х.Ганхуяг, Д.Энхтүвшин, АН-ын Г.Ганбаатар нарын гишүүд багтжээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна