13 настай хүүхэд хуучин жоншны уурхайн нүхний ойролцоо тоглож байгаад шороонд дарагдаж нас баржээ

Х.Есү
6 цаг 20 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Хүүхэд шороонд дарагдаж нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Дорноговь аймгийн Өргөн сум 2-р багийн нутаг дэвсгэрт 13 настай эрэгтэй хүүхэд жоншны уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй орхисон нүх, сумын хогийн цэг болсон газар тоглож байгаад шороонд дарагдаж, нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна