УИХ-ын Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлогджээ. Улмаар УИХ-ын тухай болон УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах таван хуулийн төлийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
· “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна