УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас гурван настай охины хэргийн талаар тодрууллаа.
-Гурван настай охин уул уурхайн өрөмдлөгийн нүхэнд унаж осолдсон харамсалтай хэрэг хүүхдийн баярын өмнөхөн гарсан. Та энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Гурван настай охин амь эрсэдсэн нь 100 хувь ажил олгогчийн буруу. Ажил олгогч ажлын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дөрөвдүгээр сараас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах аян эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотын бүх дүүрэгт хэрэгжсэн. Одоо 21 аймаг, 40 гаруй суманд хууль дүрэм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг таниулах зорилготой байна.
-Энэ аян үр дүнгүй байгаагийн илрэл үү?
Үр дүнтэй явж байгаа. Энэ ажил үр дүнгүй биш. Хуваарьт шалгалт тасалдсаны үр дагавар энэ юм.
Нийгмийн ажилтны үүрэг оролцоо их чухал. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нийгмийн ажилтнуудаа үлдээсэн. Харамсалтай нь зарим аймгууд нийгмийн ажилтнуудаа цомхотгосон. Мөн тэдний цалин бага байна. Нэг ажилтан 5000 айл өрх рүү орж амжихгүй. Аймаг, сумын Засаг дарга, цагдаа, багш, сургуулийн захирал бүгд оролцож байж хүүхдэд тохиолдох эрсдэл буурна. Нэг хүн хариуцлага хүлээгээд огцорсон ч нөгөө л бодлого тогтолцоо нь байвал өөрчлөлт байхгүй.
-Хөдөлмөрийн чадвараа алдаж, хүнсний талонд орж чадахгүй байна гэсэн асуудал гарсан.
-Хүнсний талонд орж чадахгүй байх ямар ч боломж байхгүй. Хүнс, тэжээлийн дэмжлэгээ бид хасаагүй. Төсвөө батлаад ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна