УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс орон сууцны төслөөс болж хохирсон иргэдийн талаар ямар хууль тогтоомж хэрэгжүүлэх талаар тодрууллаа.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг "Өргөдлийн байнгын хороон дээр орон сууцнаас болж хохирсон иргэдийн асуудлыг зохицуулах болон цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. П.Сайнзориг нарын гишүүд энэхүү асуудлын хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр улсынэ бүртгэлийн хуулийг өргөн барьсан. Мөн барилгын тухай хуулийг шинэчлэн найруулж ажиллаж байна. Энэ хоёр хууль нэгдэж байж хяналтгүй байгаа нөхцөл байдлыг сайжруулна гэж үзэж байна.
Бидэнд 14 төсөл, арга хэмжээтэй холбоотой 600 гаруй иргэдийн асуудал байна. Үүн дээр хэд нь анхнаасаа иргэдийг залилсан, хэд нь төсөв байхгүй учраас зогссон байна зэргээр ангилж байна. Цагдаа, шүүх, барилгын яамд байгаа мэдээллийг ангилж царцсан байгаа хөрөнгийг эргэлтэд оруулж барилгыг хурдан бариулах хүсэлт тавьж байна. Анхнаасаа залилангийн шинж чанартай асуудлыг цагдаа, шүүхтэй хамтарч ажилаж шахалт үзүүлж ажиллаж байна.
Шүүх, цагдаа дээр очих нь энэ асуудлын шийдэл биш. Цагдаа дээр ч гэсэн хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэр гарна гэдэгт найдлага байхгүй. Нэгэнт залилах гээд шийдсэн хүмүүс хөрөнгө мөнгөө өөр газар шилжүүлдэг. Тиймээс энэ асуудлын гол шийдэл нь урьдчилан сэргийлэх. Үүнээс сэргийлэхэд иргэдийн өгсөн мөнгийг хянах систем хэрэгтэй байна. Мөн давхар захиалгын асуудал байна. Банкинд барьцаа тавиад байр ашиглалтад орсон ч өмчөө шилжүүлж авч чадахгүй байна. Үүнийг шийдэхийн тулд П.Сайнзориг нарын гишүүд өргөн барьсан улсын бүртгэлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт ач холбогдолтой. Мөн тус компани орон сууц барих чадвартай байна уу гэдгийг мэдэх боломжтой мэдээллийн систем хэрэгтэй байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна