Х.Булгантуяа: Зарим улстөрч төрийн наадам, бөхийн асуудлаас савраа татах хэрэгтэй

Т.Отгонсувд
42 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын санаачилсан Баяр наадмын тухай хууль сайжруулах гэхээсээ илүү иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Нэг эрийн гурван наадам гэдгийг би ойлгохгүй байна. 

Ард түмэн биднийг наадмаараа наадаасай гэж хүсэхгүй байгаа байх. Энэ бол өв соёл. Үүнийг нарийн сайн ярьж байж УИХ хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өргөн бариад л дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын хамгийн түрүүнд ороод ирж байна. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас түрүүлээд хэлэлцээд нэг эрийн гурван наадам болгоно гэж юу байх вэ дээ. Үндэсний их баяр наадмаараа наадаж болохгүй гэж бодож байна. 

Бөхийн цол, чимэг олгох зэргээс улстөрчид савраа татах хэрэгтэй. Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд өөрсдөө дотооддоо шийдээд, санал хүсэлтээ өгөөд явах нь зүйтэй" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна