Т.Аубакир: Яамны харъяа газрын дарга нарыг аймгийн Засаг дарга томилбол улстөржилт салахгүй

Х.Есү
34 минутын өмнө

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Хөдөлмөр халамжийн асуудлыг хэвтээ удирдлагатай болгосноор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нэгдсэн удирдлагагүй болж эхэлнэ. Тийм учраас О.Амгаланбаатар нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа.

-21 аймаг 9 дүүрэгт нэгжтэй энэ байгууллагын удирдлагыг Засаг дарга томилсноор, улс төржилт хэр байх бол?

-Улстөржилт бол салахгүй. Бүхий л аймгийн удирдлагууд харъяа агентлагуудын даргыг томилдог болж эхэлнэ. 2016 оноос хойш жигд явж байсан бодлогууд алдагдаж эхэлнэ. Нэгдсэн удирдлагагүй болно л гэсэн үг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Гадны ажиллах хүчний төлбөрөөр орлогоо бүрдүүлдэг сан юм. Энэ маань амжиргааны түвшин доогуур, start up бизнесийг санхүүжүүлдэг, ахмадууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байртай болгодог энэ сангийн удирдлага ямар ч зохион байгуулалтгүй болно. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ хөдөлмөр эрхлэхэд дэмжих зэрэг бодлого замбараагаа алдана.

Манай яамны харъяа газрын дарга нарыг аймгийн Засаг дарга томилбол улстөржилт салахгүй. Нэгдсэн бодлого алдагдаж, сонгуулийн санал авах зорилгоор ажиллаж эхлэх учраас О.Амгаланбаатарын хуулийг дэмжихгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна