Г.Дамдинням: О.Батнайрамдал буруу ойлгосон бололтой. АМНАТ-г өөрчлөх нь УИХ-ын онцгой бүрэн эрх

Т.Отгонсувд
44 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Э.Болормаа, Б.Баярбаатар нарын гишүүд өнөөдөр Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж мэдээлэл хийсэн. 

Энэ үеэрээ "Зэсийн үнэ өсөж байхад төр нь авах АМНАТ-өө гурав дахин бууруулна гэж байгаа нь аль талд үйлчилж байгаа лобби вэ. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу. Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох юм бэ" хэмээсэн. 

Үүнд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар хийжээ.

Тэрбээр "Буруу л ойлгосон бололтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм.

Зэсийн АМНАТ ОТ дээр 5% тогтворжуулсан гэрээтэй байдаг.
Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10%-ийн төлбөрийг ногдуулахаар тусгасан.

АМТХ-ын 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34%-аа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-р оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй!

Хэрэв бид ЗЭС-н салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол ОТ, Эрдэнэт гэсэн 2 төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдрана даа.

Яаж өөрчлөх нь УИХ бүрэн эрх. Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-г хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-ын онцгой бүрэн эрх" гэжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна