УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэх тов гарчээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Дараа нь О.Амгаланбаатар нарын 41 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ. П.Сайнзориг нарын 19 гишүүн мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. Уг төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүний өргөн барьсан хэл ам дагуулж буй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх тов гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна