Л.Энх-Амгалан: Ерөнхий боловсролын сургуулиудад 10 маянга гаруй шатар бэлэглэж байна

Б.Дашмаа
1 цаг 31 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ЕБС-ийн хөтөлбөрт шатрын хичээл оруулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Дэлхийн сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын санаачилгаар ЕБ-ын сургуулиудад 10 мянга гаруй шатар бэлэглэж байна. Дэлхийн улс орнууд шатрын спортоор дамжуулж хүүхдүүдээ тэсвэр хатуужил, зөөлөн ур чадварт сургадаг. 

Тиймээс бид сургуулийн хөтөлбөрт шатрын хичээл оруулж байгаа нь шатрын аваргуудыг бэлдэх гээд байгаадаа биш дэлгэцийн хамааралтай болсон энэ үед хүүхдүүдийн оюуныг хөгжүүлж, гүйлгээ ухааныг сургах зорилготой байна. Мөн оюуны тамиртай, сэтгэлийн тамиртай, биеийн тамиртай Монгол хүүхэд бэлтгэх зорилготой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна