О.Амгаланбаатар гишүүний санаачилсан хуулийг төслийг хойшлууллаа

С.Гандэлгэр
1 цаг 5 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд О.Амгаланбаатар нарын гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс хойшлуулах санал гаргаж, гишүүдийн олонх дэмжиснээр хойшлууллаа. 

Төсөлд "Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ" гэх зохицуулалт тусгасныг гишүүд шүүмжилж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна