С.Мөнхчулуун: Аймгийн Засаг дарга төрийн албаныхаа дарга нарыг томилдог болох нь зөв

Х.Есү
1 цаг 6 минутын өмнө

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунаас байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, “Энэ асуудлыг өмнө нь яагаад босоо томилгоотой болгосон бэ гэхээр  орон нутаг томилдог, томилохоороо улстөржүүлээд, улс төрийн сонгуулиар томилогдсон хүмүүс намын харъяаллаар хүмүүсийг хольж солиод байна гэдэг асуудал яригддаг байсан.

Одоо харин Төрийн албаны тухай хууль хамгаалдаг болсон. Хүнийг үндэслэлгүй халж, чөлөөлөх юм бол эргээд чөлөөлсөн этгээд нь цалингүй байсан хугацааных нь цалинг өгдөг болсон. Тиймээс үүн дээр хамаагүй халж чөлөөлдөг асуудал байхгүй болсон.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хууль чангарч байгаатай холбоотой, төрийн албан хаагчдад намын харъяалал гэдэг зүйл байхгүй болсон. Тиймээс орон нутаг өөрөө томилж чөлөөлөөд явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Хууль санаачилсан гишүүд нь Засаг даргаар ажиллаж үзсэн, зовлон ойлгодог гишүүд байна лээ" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.186.137
    36 минутын өмнө

    21 вант улстай болох уу тэгээд? Хамар доорх нийслэлийн вант улсаа дйилэхгүй арай гэж Нямбаогаас салж байхад аймгийн засаг дарга нар орон нутагтаа галзуурдийм байгааз дээ?Ах дүү, хамаатан саднаараа аймаг удирдаад сүйдэлж өгөх байлгүй. Тэгээд ч босоо удирдлагатай гээд байгаа байгууллагууд чинь мэргэжлийн байгууллага. Тухайн салбарын бодлогыг хэрэгжүүлдэг, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангагдаж явах ёстой газрууд шүү дээ. Аймгийн даргад ямар хамаа байна аа? Ажлыг нь хийлгээд, төсөв, татвар, үйл ажиллагаанд нь хуулийн хүрээнд оролцоод, хяналт тавиад л явна биз дээ..ккк

    Хариулах