Г.Лувсанжамц: Суррон, скүүтертэй явган замаар явбал 50 нэгжээр, 18 нас хүрээгүй хүн унавал 100 нэгжээр торгоно

Х.Есү
2026/06/04

“Скүүтэр, мопед, сурроны хөдөлгөөнийг зохицуулах” хуулийн талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Суррон, скүүтер нь зөвхөн манай улсад төдийгүй хөгжингүй улс орнуудад нийтийн хэрэглээ болж жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа суррон, скүүтер явган зорчигчдийг маш их бухимдуулж байгаа. Тиймээс явган хүний замаар эдгээрийг явуулахгүй. 18 нас хүрсэн иргэн бичил тээврийн хэрэгслийг унах зохицуулалттай болж байна.

Авто замын зорчих хэсгийн баруун эгнээний нэгдүгээр хэсгийг мопед ангилалд оруулж түүгээр л зорчих хуулийн заалтыг тусгасан байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх амин гол сүнс бол замын асуудал. Дугуйн тусгайлсан замтай байх ёстой гэдэг шаардлагыг Засгийн газар Нийслэлийн удирдлага Засаг дарга үүнийг бүрэн хариуцаж ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Тавдугаар сарын 1-нээс 10 сарын 1-ний хооронд нэгдүгээр эгнээг автобус, суррон, скүүтер, мопед гэсэн замуудыг гаргаад өгөөч ээ. Тэр хүртлээ унадаг дугуйн замыг бүрэн бүтэн болгох ажлыг яаравчлах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн.

Явган зам дээр явахыг хатуу хориглоно. Хэрвээ явсан тохиолдолд торгууль оногдуулна. Жолооны B ангиллын үнэмлэхтэй хүнд унуулъя гэсэн саналыг гаргасан. Насанд хүрээгүй хүүхдүүд аав ээжийнхээ И-Монголиаг ашиглан скүүтер дээр хоёр гурваараа сундалдаад явж байна. Тэр ч бүү хэл эцэг эхчүүд маань хүртэл хүүхдээ урдаа аваад явж байгаа харагддаг. Энийгээ болих хэрэгтэй.

Суррон, скүүтерт сундалж явахыг бүрэн хориглоно. Явган замаар явсан тохиолдолд 50 нэгжээр торгоно. Явган гарцаар унаад гарвал мөн 50 нэгжээр торгоно. Харин 18 нас хүрээгүй хүн унаж байвал 100 нэгжээр торгоно. Хүүхдэдээ үнэмлэхээ ашиглуулсан тохиолдолд эцэг эхийг нь 200 нэгжээр торгоно гэсэн хуулийн заалт байгаа" гэлээ .




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.58
    2026/06/11

    Zailaaa

    Хариулах
  • 122.201.31.123
    2026/06/07

    Дугуйн замаа өргөн болго эсвэл Авто замаа бүгдийн цагаан зураасаар тэмдэглээ хий

    Хариулах
  • 103.57.94.80
    2026/06/06

    dugui zamaar ywaad huuhduud hun murguhgui bailguidee harin dugui unj suraagui huuhduud horigol

    Хариулах
  • 103.57.94.98
    2026/06/06

    Яаж ийм хууль гаргаж чадаж бна аа автобусанд мөргүүлж үх гэж бна уу

    Хариулах
  • 202.126.88.120
    2026/06/06

    Mashiin zamaar ywchaar dairj ah geed BHD yj yhiinbee

    Хариулах
  • 202.126.91.85
    2026/06/04

    Хариулах
  • 103.212.117.13
    2026/06/04

    18 хүрсэн хүн бараг унахгүй 16 дээрээ л тогт

    Хариулах
    • 202.126.88.120
      2026/06/06

      16bsn deershdee

  • 59.153.113.185
    2026/06/04

    ЗОРИУДЫН ЗАМ ТАВИАГҮЙ БАЙЖ БИТГИЙ САНААНЫХАА ЗОРГООР ГОНШИГНООД БАЙ ТА БҮГД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ТА НАРЫН САНАА БОДЛЫГ ОГТ АСУУГААГҮЙ БАЙНА. ТА БҮГДЭЭР ЕР ДУТАХГҮЙ.

    Хариулах
  • 59.153.114.170
    2026/06/04

    ЧАНГА ДУУТАЙ МОТОЦИКЛОО ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН СКҮҮТЭР

    Хариулах
  • 66.181.184.149
    2026/06/04

    Ёстой таалагдахгүй байна 2 дугуйтайг B ангилалаар барина гэнэ үү. Нэгэн бол 1-р эгнээгээ тусгайралсан хашлага хийж өг! Тэгвэл эрсдэл аюул багатай зорчих байх.

    Хариулах