С.Эрдэнэбат: Тэтгэвэрт гарсан ч ажил хийдэг ахмадуудыг НДШ-ээс чөлөөлөх ёстой

Х.Есү
1 цаг 15 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас ахмадын тэтгэвэртэй холбоотой цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Нийт 29 мянган хүн тэтгэврээ тогтоолгочихоод дараагийн ажлаа хийж байгаа. 40-55 настайдаа тэтгэвэрт гарч байгаа хүмүүс насаараа НДШ төлчихөөд дахиад ажил хийхээр шимтгэл аваад байдаг. Үндсэндээ 1 сая төгрөгөөр бодоход, сарын 1200 төгрөгөөр тэтгэврээ нэмүүлэхийн төлөө НДШ давхар төлөөд байна гэсэн үг.

Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, цэрэг цагдаагийнхан нэгэнт тэтгэврээ тогтоолгочихоод өөрөө хүсвэл дахин НДШ төлж болохоор зохицуулалтыг хийсэн. Маш цомхон мөртлөө ач холбогдол өндөртэй хууль юм. Тэтгэвэрт гарсан ч ажил хийдэг ахмадуудыг НДШ-ээс чөлөөлөх ёстой.

Тэтгэвэр нь хүрэхгүй учраас хүмүүс ажил хийж байгаа. Тийм байхад цалингаас нь дахиад 13 хувийн шимтгэл авч байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.31
    8 минутын өмнө

    Ajilguidliin bolon eruul mendiin daatgalaas l cheleeleh yostoi HDSh tulsen bol jild tetgeveriig ni 1,5huviar nemdeghuulitai shuu dee Enuuhniig medehgui gishuun baih ch gej dee

    Хариулах