МАН-ын бүлэг "Аймгийн дарга агентлагийн дарга нараа томилдог болох" хуулиар ажлын тав хоногийн завсарлага авлаа

Zuv.mn
2026/06/04

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүдийн өргөн барьсан Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. 

Хуулийн төсөл анх өргөн баригдахдаа  салбар яамны шууд удирдлагад байдаг босоо бүтэцтэй орон нутгийн 17 нэгж байгууллагын дарга, удирдлагыг аймгийн Засаг дарга томилох агуулгатай байсан нь  шүүмжлэл дагуулсны дараа 10-ыг нь хасаж, ГБХХХГазар, Боловсролын газар, Байгаль орчны газар зэрэг долоог нь үлдээн дахин хэлэлцүүлж байгаа юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна