Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Дастелтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид хамтын ажиллагааны таван чиглэлд эхлүүлсэн ажлуудаа улам сайжруулах, шинэ төслүүдэд хамтран ажиллахад бүрэн нээлттэй байна. Агаарын бохирдол, хөрс, усны бохирдол зэрэг хотын тулгамдсан асуудлууд хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд нөлөөлж байна. Энэ чиглэлээр Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, дэмжлэгийг бид өндрөөр үнэлж, хамтран ажиллаж байна” гэлээ.
Мөн тэрбээр цаашид уур амьсгалын өөрчлөлт, үер усны эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар хэлсэн юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
Энэ намын цүнхчин нь хийж гийгүүлэх юм ховор болоод явчихлаа даа.Яг нэг ийм хэв маягийн даргын дагуулууд энэ намд байна аа, эд нар хөгжүүлж авч явна гэвэл хол хэвтлээ.Зураг даруулах, хэл устайгаа нэг сэвэх, эсвэл хий дэмий уриа лоозон маягийн үгтэй яриагаа ажил гэж андуурах, инжинерчлэлийн шийдвэр мэдлэг муу, төлөвлөлтийн том шийдвэр зориг дутмаг , ЭЦЭСТ ЭНЭ МЭТ ЗАЛУУЧУУДАД НАМТАР ДЭЭР НЬ ГУНШИН ГЭДЭГ ЮМ Л ХЭРЭГТЭЙ, ТИЙМ ТИЙМ СУРГУУЛЬ ДОКТОР, МЭРГЭЖИЛТЭН, ДАРГА, САЙД, ТЭГЭЭД ЕӨК ГЭДЭГ Ч ЮМ УУ НЭГ ТИЙМ СИСТЕМЧИЛСЭН ТАВИУЛУУД ИХ ТОМ ЮМ БОДОЖ ЦААШДАА ЯАХАА Л БОДОЖ ЯВАА ХУВЬ АМБИЦАА, ТҮҮНЭЭС ЭНЭ НЭГ ГОЛ АЖИЛ ТОМ ШИЙДВЭР ҮСРЭНГҮЙ ЗОРИГТОЙ ШИЙД ЭД НАРТ БАЙХГҮЙ ХИЙХЧГҮЙ ХИЙХИЙГ Ч ЧАДАХГҮЙ
Хариулах