О.Алтангэрэл: ХЭҮК-ийн бичгийн дагуу редакцыг торгочихоод байхад нэг ч хүн уучлалт гуйхгүй байна

Zuv.mn
59 минутын өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улсад хүний эрх зөрчигдөх явдал хавтгайрлаа. Хүний эрхийг хамгаалах гол манаач болсон ХЭҮК-ийн ажил тааруухан байна. Өнөөдөр нийгэмд гарч буй зөрчил, болохгүй бүтэхгүйг иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид гаргаж тавьж байна. ХЭҮК таг. Асуудал болохоор биеэ өмгөөлөх хаацайлах маягтай. Хүний эрхийг хамгаалах ёстой ХЭҮК-ийн  өөрийнх нь бичгийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, редакцыг торгочихоод байхад нэг ч хүн уучлалт гуйхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд хүний эрхийг хамгаалах ажлаа хийлгүй, олон зүйлийн хажуугаар нүд аньж өнгөрснийхөө төлөө ХЭҮК уучлалт гуйх хэрэгтэй. ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа “Манай өргөдөл, гомдол хянан шалгах хэсэгт гомдол гарсан байна лээ” гэж мэдэгдэл хийж байна лээ. Мэдэгдэж байгаа нь л энэ. Яаж ажиллаж байгаа юм. Харамсалтай нь, энэ байгууллага чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй байна. Манлайлал үзүүлдэг, гал авдаг комисстой болмоор байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна