С.Цэнгүүн: Иргэдээ гамшгийн хэмжээнд амьдруулж байж олон улсын жишгээр татвар авах гээд байгаад олон нийт бухимдаж, цөхөрч байна

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслnay анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт тодруулга авч байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: ХХОАТ манай улсынх өндөр биш учраас бууруулах шаардлагагүй гэж байна. Тэгвэл манай улсад авлигын түвшин ямар байгаа билээ. Татвараас  бүрдүүлсэн орлогоо манай улс яаж зарцуулдаг билээ. 182 улсаас 124-т жагсаж, жил бүр авлигын индексээр 10 байраар ухарч байгаа. Үнэхээр төлсөн татвараар нь нийтийн тээвэр, эрчим хүч зэрэг нийтийн асуудлыг шийдэх гээд татварыг нь хурааж авчихаад тэр асуудал нь хүртээмжтэй биш гамшгийн хэмжээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлээгүй байж олон улсын жишигт байдаг татвараа та нар төлөх ёстой гээд байгаа учраас иргэд цөхөрч байна. Иргэдээс авсан татвараасаа төрийн хийх ёстой ажлуудаа хийдэг бол олон нийт бухимдахгүй. Амьдралаа авч явах гээд хичээж байгаа иргэдээ дэмжих бодлого барихгүйгээр “Та нар дундаж давхарга. Ажлаа хийгээд болоод байгаа бол илүү төлдөг байх хэрэгтэй, бололцоогүй хүмүүс рүүгээ бодлогоо чиглүүлэх ёстой” гэж өнгөрсөн 30 жил явсан. Үүний үр дүнд ид хөдөлмөрийн насны залуус, гэр бүлүүд Монгол Улсдаа амьдрах боломж алга, хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гээд “Энэ улсад байвал ирээдүй гэрэл гэгээ алга гээд хөдөлмөр үнэлдэг, чөлөөт эдийн засагтай БНСУ, Австрали зэрэг улс руу яваад байна. 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдээс та бүхэн очоод асуугаад үзээрэй. Бүгд яаж гадагшаа явах вэ гэх бодолд автсан байна. Энэ өөрөө гамшгийн хэмжээнд хүрч байна шүү. Бид залуу хүн амтай улс. Хөдөлмөрөө дэмжээд өгвөл тусламж хэрэгцээгүйгээр аваад явчихаж чадна. Хоёр сая төгрөг гэдэг чамлалттай дүн, ажилд ороод 1-2 жил болсон хүний цалингийн хэмжээ. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд байгаа хүмүүсээ дэмжмээр байна.

Хуулийн төслийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байсныг 15, 20 хувийн шатлалтай болгосныг 2022 оны төсөв дагуулж баталсан. Би эсэргүүцээд дийлээгүй. Бид алхам алхмаар явна. Хоёр сая төгрөгийн шатлалыг баталж, хэрэгжүүлээд 1-2 жил явж үзье.  

Залуучууд гадагшаа гарч явж буй асуудалд үнэхээр сэтгэл санаа зовниж байгаа. Гэхдээ энэ бол муу зүйл биш. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр цаашаа урагшлах ямар ч боломжгүй. Иргэд, залуучууд маань гадагшаа явж нүд тайлъя гэж боддог. Ер нь залуудаа гадагшаа явах их сайн байдаг. Би оюутан байхдаа нэг жил Солонгост "хар ажил" хийж байсан.

Энэ нь эргээд залуу хүмүүст маш сайн туршлага болдог. Ажил хийж, бие дааж сурдаг. Гэхдээ энд амьдрах боломжийг нэмэгдүүлж өгөх ёстой. Өнөөдөр амьдралын чанар яалт ч үгүй сайн биш байгаа. Авч буй цалингаас нь хамаг юмыг татварт аваад явчихдаг. Эргээд тэтгэвэр тогтоолгоход шууд ядуурлын эгнээнд шилждэг гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.116
    14 минутын өмнө

    Энэ хөөрхөн охин их зөв юм ярьдаг дэмжиж байнё

    Хариулах