Хогоо цэвэрлэдэг “Япон уламжлал” 2026 онд ч хэвээрээ...

Zuv.mn
55 минутын өмнө

ДАШТ-ий F хэсэгт багтсан Япон, Нидерландын багууд өнгөрсөн шөнө тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл уг тоглолтыг үзэж үндэсний шигшээ багаа хөгжөөн дэмжсэн Японы хөгжөөн дэмжигчид тоглолт дууссаны дараа орчноо цэмцийтэл цэвэрлээд оджээ.


Хэдэн ДАШТ-ий өмнө олны анхааралд анх өртөж байсан энэхүү Япон уламжлал 2026 онд ч үргэлжилж айгааг өнгөрсөн шөнийн явдал батлан харуулав. Хогоо цэвэрлэж байсан хөгжөөн дэмжигчдийн нэг нь “Би япон хүн, тийм учраас байсан газраа хог үлдээхгүй” гэж хэлсэн бөгөөд энэ үгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна