УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр "Нийслэлээс хэрэгжүүлж байгаа зарим төсөл хууль зөрчсөн нь тодорхой болоод шалгаад явж байна. Зураггүй зам барина гэж юу гэсэн үг вэ. Хяналт хэрэгтэй болж байна. Цагт нь зогсоож, хяналтаа тавихгүй бол улсын хэмжээний асуудал болж, эдийн засагт эрсдэл үүсгэнэ. Энэ сонсголын хүрээнд олон нийтийн амнаас бус нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх зорилготой. Салбарын сайд, нийслэлийн удирдлагууд, шинжээчид бүгд ирсэн. Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан. Яагаад ирээгүйг өөрөөс нь асуух хэрэгтэй. Ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй. Албан тушаалдаа байхгүй гэсэн утгаараа ирэх шаардлагагүй гэж үзсэн юм уу, мэдэхгүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна