Ц.Идэрбат: Шүлхий өвчнөөс болж малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрийг шуурхай шийднэ

Х.Есү
2026/06/15

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатаас баруун аймагт гарсан малын шүлхий өвчний нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Тэрбээр, “Малын шүлхий өвчинтэй холбогдуулан мал эмнэлгийн ерөнхий газрын эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулна. Мал ахуйтай ойрхон мал зүйч хүн гарч ирээд шүлхийг хужир долоолгоод эмчилчихнэ, устгах хэрэг байхгүй гэх мэт хөнгөн хуумгай мэдээллийг тараагаад байх нь тэнд ажил хийж байгаа төрийн алба хаагч нарт туйлын хүнд байгаа.

Энэ өвчний талаар нууж хаагаад байх зүйл байхгүй. Байгаа зүйлийг байгаагаар нь л мэдээлнэ. Дараагийн үүсэх нэг асуудал бол нөхөн төлбөр. Энд малчдыг буруутгах нэг ч агуулга байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нөхөн төлбөрийн асуудлыг шуурхай шийднэ.

Бидний хувьд аль болох вакцинжуулалтаа хурдан хийж дуусгая. Төлөвлөснөөрөө явж чадвал вакцинжуулалт заасан хугацаанд дуусах байх гэж тооцож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна