Ч.Лодойсамбуу: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь мега төслүүдэд оролцчихсон, тэгсэн мөртлөө төсвийг нь батлалцсан байна, энэ авлигын систем биш үү

Zuv.mn
2026/06/15

УИХ-ын Төсвийн байнгын хороо Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /VI.15/ зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ үеэр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн "39.2.Хурлын төлөөлөгч эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана" гэж заасан байдаг. Гэтэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдэд өөрсдөө оролцчихсон байна. Тэгсэн мөртлөө наймхан төлөөлөгч санал өгөхөөс татгалзсан, бусад нь оролцоод явчихаж. Энэ чинь авлигын тогтолцоо юм биш үү" хэмээн асуулаа.

Сонсгол даргалагч Ж.Золжаргал түүний асуултад энэ талаар дараа ярилцана гээд оролцогчдод үүдэнд бэлдэж тавьсан байгаа цай, кофе уухыг сануулав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна