Б.Энхбаяр: Нөөцийн махны асуудлыг хуулийн байгууллага шалгаад дүгнэлтээ өнөөдөр ирүүлсэн

Х.Есү
1 цаг 9 минутын өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Өнгөрсөн оны төсөв дээр 500 орчим тэрбум төгрөг шилжчихсэн. Энэ оны төсөв дээр 800 тэрбум төгрөг тусгагдсан. Үүнээс бол мөнгө гараагүй байгаа. Шинэ хотын дарга маань компаниудтай хэлэлцээрт орж байгаа байх гэж бодож байна. Маршрутыг нь өөрчлөх, төсөвт өртгийг нь бууруулах асуудлаар хэлэлцээр хийгдэх ёстой гэж үзэж байгаа.

-Нөөцийн махны нийлүүлэлттнй холбоотойгоор 2500 тонн мах алга болсон гэх хэрэг шалгагдаж эхэлсэн үү. Шалгалтын явц ямар байгаа вэ?

-Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаас яг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад шалгалтын ажлын үр дүнгээ ирүүлсэн. Би уншиж амжсангүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна