Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Zuv.mn
55 минутын өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй учир ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав.

Төсөлд гэр бүлийн хэргийг шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх, шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах асуудлыг зохицуулахаар тусгасан.

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан бие даасан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсон. Төсөлд гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгож, нийтлэг харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна