Нийслэлийн 2024-2026 оны төсөв, түүний хуульд нийцсэн байдал сэдвээр Төрийн ордонд төсвийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 39 болон 40 дүгээр зүйл дээр шинжээч нь ашиг сониррхлын зөрчилгүй байх тухай хатуу заалт байдаг. Гэтэл сая Сэлбэ дэд төв дээр шинжээч гээд ажиллаад байгаа н.Туяа гэж хүн нь өөрөө зөвлөх үйлчилгээний тендерт ороод ялагдсан компанийн захирал юм байна.
Ашиг сонирхолын зөрчилтэй хүн шинжээчийн дүгнэлт гаргаа явна гэдэг буруу. Анхнаасаа хууль зөрчиж байна. Улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байна.
Мөн дутуу хагас байдлаар сонсгол явуулж байхаар түр хойшлуулаад, бүрэн мэдээллээ аваад хийх нь илүү оновчтой байх болов уу гэж бодож байна. Ж.Золжаргалыг би ууг нь аятайхан залуу гэж бодсон юм. Аливаа зүйлүүдийг зогсоох харлуулах гэсэн зүйл рүү яваад байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна