“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд өрнөлөө

Х.Есү
57 минутын өмнө

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян энэ зургаадугаар сарын 15-16-нд Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд үргэлжиллээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Дорноговь аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч гишүүн У.Ганбаатар, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Д.Бат-Оюун, Монгол Ардын намын дэргэдэх Стратеги академийн  судлаач Б.Билгүүн болон  албаны хүмүүс намын гишүүдтэй  уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцож нээлттэй ярилцлаа.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан баг дээрх сумдын намын ахмад гишүүдийнд зочилж, нам, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрээс танилцуулж, санал бодлыг нь сонслоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна