С.Бямбацогт: Дэлгэцэн дээр чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийг ирсэн цаг, минутаар харуулж, олон нийтэд ил тод болж байна

Zuv.mn
1 цаг 21 минутын өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар 15 асуудал хэлэлцэх товтой байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт "Нийт 126 гишүүн оролцох ёстойгоос 64 гишүүн ирсэн байна. Дэлгэцэн дээр чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирсэн цаг, минутаар нь харуулдаг болсон. Цаашид гишүүдийн санал хураалт ийм байдлаар харагддаг болно. Олон нийтэд нээлттэй, ил тод болж байгааг хэлье" гэлээ. 

Чуулганы хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, гишүүд асуулт тодруулга авч байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна