УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тамхины хяналтын тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, “Тамхидалтаас болсон шууд болон шууд бус шалтгаант өвчлөл маш өндөр байна. Электрон тамхийг байгууллага, 00-н өрөө, булан тохойд хэрэглэх тохиолдол маш их байдаг. Иргэдийн дунд тархаж, маш хурдацтай тэлж байгаа.
Электрон тамхийг онцгой албан татвартай болгохыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Янжуур ч бай, электрон ч бай тамхи тодорхой хэмжээний татвартай байх ёстой. Гэхдээ дан санхүүгийн талаас биш соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хамгийн чухал. Дэлхийд минутанд тамхинаас болж хэдэн мянган хүн үхэж байна.
Тамхидалттай тэмцэх асуудал нь стратегийн өргөн хүрээнд явах ёстой. Тамхины хяналтын тухай хуулийг өргөн бариад удаагүй байхад О.Номинчимэг гишүүн рүү хандсан компанит ажил явж байсан” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна