ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар философич С.Молор-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Тэгвэл түүнийг тагнуулын байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн талаар нэр бүхий хэвлэлүүд мэдээллээ. С.Молор-Эрдэнэ ИЗНН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан.
Үүний дараа түүний “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” хэмээн ярьж байсан нь сөхөгдөж, олны шүүмжлэлд өртөн улмаар хуулийн байгууллага шалгаж эхэлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.174.74
Шоронд дэглэвэл таарна.
Хариулах