Засгийн газар нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

Х.Есү
45 минутын өмнө

Засгийн газрын хуралдаан 10 цагт эхэлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

-“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардал/

-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчийн дарга, маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх / 

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Багануур дүүрэгт ажилласан талаар зэрэг 10 орчим асуудал хэлэлцэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна