Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгөөд байгаа юм.
Анхаарал татаж буй уг асуудлаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгээс тодруулахад "Улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн.
Тиймээс шалгаж, үнэн зөвийг тогтоох ёстой. ХЗДХ-ийн сайдыг кабинет дотроос түр орлон гүйцэтгэгч томилно. Гэхдээ Б.Энхбаяр сайд орлохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна