Криштиану Роналду шигшээ багтаа дахин тоглож магадгүй болжээ. Тэрбээр Үндэстнүүдийн лигийн цугларалтын үеэр дасгалжуулагч Жорже Жесустай муудалцаж, бэлтгэлийн баазыг орхисноос хойш “Шигшээ багаасаа зодог тайлсан” гэсэн яриа гараад байсан.
Гэвч сүүлд түүнийг шигшээ багтаа дахин тоглох хүсэлтэй байгаа гэсэн яриаг шигшээ баг дахь нөхдүүд нь гаргаж, дасгалжуулагч Жорже Жесус ч дахин хамтрахад бэлэн гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Сэтгүүлч Мигель Перейрагийн ярьснаар, Кришд одоо 1000 гоол оруулахад 21 гоол дутуу байгаа. Тэрбээр 21 гоолынхоо 20-ийг нь клубынхаа тэмцээнүүдэд оруулж байгаад яг 1000 дахь гоолоо шигшээ багийнхаа төлөө оруулахыг маш их хүсэж байгаа гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна