​Марк Цукерберг гурван тэрбум доллар хандивлана

2017/01/03
"Facebook" компаний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Марк Цукерберг эрүүлийг хамгаалахын салбарт зориулан 3 тэрбум гаруй доллар хандивлахаар болсон талаар www.dailymail.com сайтаас мэдээллээ. Энэ мөнгө юуны өмнө "Biohub" төвийг дэмжихэд зориулагдах ба Цукерберг уг мөнгөө 10 жилийн турш хэсэгчлэн хандивлах аж.

Эхний ээлжийн 600 сая доллараар тус төв судалгаа хийх аж. Анагаах ухааны эрдэм шинжилгээний "Biohub" төв бол Сан-Францискогийн их сургууль, Беркли дэх их сургууль, мөн Стэнфордын их сургууль гэх 3 их сургуулийн хамтарсан төсөл юм.  

Сүүлийн үед "Facebook" нийгмийн сүлжээ өөр салбарт ч хүчээ сорьж байна. Тус компани Менло-Паркад орон сууцны хомсдолыг шийдэхийн тулд 1500 орон сууц бүхий барилга барихаар болсноо саяхан мэдэгдсэн билээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна