Монгол банк: ​50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарахгүй

Өчигдөр 18 цаг 33 минут
Олон нийтийн дунд 2017 оны эхнээс 50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гаргана гэсэн мэдээлэл гарч, уг мөнгөн тэмдэгтийн дүрс бүхий зураг цахим сүлжээнд нийтлэгдэх болсон. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл аж. Энэ талаар Монголбанк албан ёсны твиттер хаягаараа дамжуулан, “Цахим сүлжээгээр явж байгаа "50 мянгатын дэвсгэрт гүйлгээнд гарна" гэсэн мэдээлэл үндэсгүй цуу яриа болохыг анхаарна уу” хэмээн мэдэгдэл гаргажээ.



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна