“Foreign Affairs” АНУ-Ираны дайныг “тэнцсэн” гэж дүгнэжээ

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

АНУ-ын “Foreign Affairs” сэтгүүл Иран, АНУ гал зогсоосон нь цэргийн ажиллагаанд талууд тэнцсэнийг харуулна гэж дүгнэжээ.

Мэдээлэлд бичсэнээр, Вашингтон эхлээд цэргийн ажиллагааг маш хурдан хугацаанд амжилтад хүргэнэ гэж төсөөлсөн ч бодсоноор нь болоогүй. Ингэснээр хоёр тал аль, аль нь алдагдал хүлээж эхэлсэн ба удах тусам улам том бооцоо тавирдлагатай болсон гэсэн байна. Талууд нэгнээ буулгаж авч чадахгүйгээр цэргийн ажиллагаа нэлээд урт сунжирна гэдэг нь өнгөрсөн сарын сүүл гэхэд тодорхой болсон бөгөөд тэр үеэс АНУ цэргийн ажиллагаа нь цаашид илүү том эрсдэл авчрах вий хэмээн санаа зовниж эхэлсэн гэнэ.  

Тэр үеэс Вашингтоны байр суурь суларсан бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Исламабадад болсон хэлэлцээрийн үеэр Америкийн төлөөлөгчид Ираны төлөөлөгчдийг гүнээ хүндэтгэсэн, Ираны тал чухал асуудлуудаар маш хатуу байр суурьтай байсан гэж мэдэгдсэн нь үүний илрэл гэнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна