ОХУ-ын Гадаад харидлцааны сайд Сергей Лавров Европын холбооны улсуудад цэрэгжилт маш эрчимтэй явагдаж байгаа талаар ярьжээ. Энэ нь ОХУ-ын халдлагаас болгоомжилсон айдаст суурилсан бөгөөд удирдагчид нь энэ асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ байнга илэрхийлж байгаа нь энэ бодлого цаашид ч тогтвортой үргэлжлэхийн шинж гэж С.Лавров үзсэн байна.
Түүний хэлснээр, барууны орнууд одоо УАЦЭ биш, гэхдээ Украиныг оролцуулсан цэргийн эвсэл байгуулахыг эрмэлзэж байгаа аж.
Үүнд дэм үзүүлэх нэг хүчин зүйл байгаа нь АНУ-ын Хятад руу анхаарлаа төвлөрүүлэх хэрэгцээ бөгөөд үүний тулд ОХУ-ыг тогтоон барих үүрэг, ачааллыг Европ руу шилжүүлэх сонирхолтой байгаа явдал гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна