Ким Кардашиан гэрийхнээсээ уучлалт гуйв

2017/02/03
2016 оны 10-р сард болсон Парисын халдлагын дараа Ким Кардашиан сэтгэл зүйн хувьд нилээн хүнд цохилтонд орсон ба 10 сая долларын үнэтэй алмаазан шигтгээтэй сүйн бөгжөө хулгайд алдсан юм. Үүнээс болж түүний сэтгэл санааны байдал огтхон ч дээрдэхгүй байгаа гэнэ. Keeping Up with the Kardashians шоуны сүүлийн дугаарт Ким ээж болон эгч дүү нарынхаа өмнө уйлан уучлалт гуйжээ. 

Тэрээр: “Манай гэр бүл 7 хоногийн 24 цаг тутам харуул хамгаалалтан дор амьдарсаар байна. 10-р сард Парист байхад буудласан зочид буудалд маань 10 гаруй масктай эр буудлын өрөөний хаалгыг эвдэн, намайг тойрсон, энэ бүх зовлонг өөрөө дан ганц үүрч чадахгүй та нарыг зовоосонд уучлаарай” хэмээн ярьжээ.  Уг дугаар нь Гуравдугаар сар ын тавны өдөр гарах юм байна. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна