АН-ыг түшихээ эртнээс зарласан Б.Жаргалсайхан эрх баригчдыг ихэд шүүмжилж буй. Тэрбээр саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ер нь нэг хүн ганцаараа баяжиж яах гээд байгаа юм. Нийтээрээ хөрөнгөжих тухай ярья. Нэг жишээ татахад, УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан гэдэг нөхөр хямралаас гаргах хандив гээд 100 сая төгрөг тэвэрч гүйгээд л байсан. Тэр хүний нүүрсний ордыг хурааж авах хэрэгтэй ш дээ. Дэлгэрсайхан оффшорт мөнгөтэй л гэсэн. Ард түмний өмч баялгийг шанагадаж авчихаад тэр яагаад данхалзаад байгаа юм бэ. Төмөртэйн ордыг Дэлгэрсайхан бий болгочихсон юм уу.
Социализмын үед хайгуулыг нь хийчихсэн ард түмний л өмч. Хударгагүй, ёс суртахуунгүй байдлыг нэг тийш нь болгомоор байна. Нийтийнхээ төлөө нэг нь зүтгэдэг тогтолцоо руу орох цаг ирсэн. Тэгээд ч олон хүний амьдрал хүнд хэцүү байхад мөнхийн ус уучихсан юм шиг ганцаараа тэр их мөнгөөр яах гээд ч байгаа юм, ойлгодоггүй юм” гэх зэргээр шүүмжилжээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна