УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаах хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт сэжигтнүүдийн өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг хүсэлтийг маргааш шийдэх аж.
Авлигатай тэмцэх газраас Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Тэднийг одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж байгаа юм.
Б.Орхон
Сэтгэгдэл бичигдээгүй байна