Интернетэд шуугиан тарьж буй BBC нэвтрүүлгийн шууд бичлэг

2017/03/11
Интернет ертөнцөд хамгийн их шуугиан тарьж буй энэхүү бичлэг нь ганцхан өдрийн дотор мянга мянган фэйсбүүк, твиттер гэх мэт цахим хаяг хэрэглэгчдийн сэтгэгдлээр дүүрсэн юм. Уг бичлэг дээр профессор Роберт Келли хэмээх хүн BBC тв-ийн шууд ярилцлагад БНСУ-д үүсээд байгаа асуудлын талаар шинжээчийн үүднээс дүгнэлт хийж байсан бөгөөд шууд нэвтрүүлгийн явцад түүний охин өрөөнд орж ирж аавруугаа ойртоход профессор сандран түлхэж, удалгүй дөнгөж хөлд орж буй бяцхан хүүхэд өрөөнд орж иржээ.

Тэдний араас нэгэн эмэгтэй орж ирж, хүүхдүүдийг өрөөнөөс авч гарсан бөгөөд, бичлэг дээрх уг эмэгтэйг  хүүхдүүдийг хүчирхийлж өрөөнөөс гаргасан гэх мэт 
цахим хэрэглэгчид маш сөрөг сэтгэгдэл үлдээсээр байгаа юм. Бичлэг дээрх эмэгтэй бол үнэндээ  профессор Роберт Келлигийн эхнэр Жун-а Ким бөгөөд нөхрийнхөө маш чухал, тэр дундаа BBC телевизээр шууд гарч буй ярилцлагад нь саад болохгүйн тулд ийнхүү самбаачилж, хүүхдүүдээ шүүрч авч амжсан байна.
 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна