Г.Уянга урт гартнуудад цүнхээ алджээ

2017/05/09
УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа билээ. Харин өнөөдөр тэрбээр мэдээлэл хийж, “Ерөнхийлөгчийн найман жилийн ажилд дүн тавих, түүнийг огцруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсэг цуглуулах суулт найм дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор таван мянга гаруй иргэн намайг дэмжиж, саналаа хэлж, гарын үсэг зурлаа. Энэ тэмцэлд “Дархан Монгол” нэгдэл, АТОЗ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн нэгдсэн. Ирэх лхагва гаригт (маргааш) Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцрохыг шаардсан нэгдсэн суулт, цуглаан хийнэ” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хугацаанаасаа  өмнө огцрохыг энэ мэтээр эрчимтэй шаардаж буй тэмцэгч бүсгүй маань урт гартнуудад цүнхээ алдсан бололтой. Тэрбээр энэ тухай цахим хуудастаа, “Миний энэ цүнхийг талбайгаас хэн нэг нь аваад явчихжээ. Иргэний үнэмлэх, будаг шунх, тэмдэглэлийн дэвтэр, бээлий сэлтээс гадна 200 гаруй хүмүүсийн гарын үсэг байсан юм. Их мөнгө төгрөг, утас шөрмөс байхгүй. Санамсаргүй авч явсан буюу олсон хүн байвал авчирч өгч тус болно уу” хэмээн бичжээ.



Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна