Энэ зуны халуун ус хязгаарлах хуваарь

2017/05/09

Жил бүрийн зуны улиралд Улаанбаатар хотын дулааны төв шугамд засварын ажил хийгддэг. Тэгвэл энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ХХК-ийн Ашиглалт, засвар шинэчлэлтийн алба Ж.Батмөнх, “Манайх энэ жил буюу 2017 оны зуны засвараар тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн халуун ус хязгаарлахаар болсон. Тавдугаар сард нэг удаа, долоодугаар сард нэг удаа хэсэгчлэн тасалж, зуны засвараа хийнэ.Энэ сарын 10-наас халуун усыг тасална гэсэн мэдээлэл 2016 оны мэдээлэл юм. Гэхдээ хуучин хэрэглээний усыг 14 хоногийн хугацаанд хязгаарладаг байсан бол энэ жил нэмэлтээр бригад 24 цагаар ажиллаж, ихдээ 7 хоног байхаар төлөвлөөд байгаа” гэх мэдээллийг өгчээ.

ЭНЭ ЗУНЫ ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ /2017 ОН/

  Огноо Засвар хийгдэх байршлууд Хугацаа
1 V/15-V/19 
Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчим
 
/5 хоног/
2 V/16-V/20 
Мах Импекс ХК, 21-р хороолол, Орчлон хороолол орчим
 
/5 хоног/
3 V/22-V/27
БӨҮРаион, Бетон арматур, Үйлдвэрийн раион, Арьс ширний үйлдвэрийн нэгдэл, АПУ ХК, Нэхмэлийн байрууд, ХУД нэгдсэн эмнэлэг орчим
 
/6 хоног/
4 VI/05-VI/11
Хар хорин зах, Эрин, Номин, Эрэл, Голден парк хорооллууд орчим
 
/7 хоног/

7-р сарын 17-ноос 9-р сарын 8-ны өдрийн хооронд засвар хийх байршлууд
 
5 VII/17-VII/21
Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид
 
/5 хоног/
6 VII/24-VII/28
УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим
 
/5 хоног/
7 VII/31-VIII/04
Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯам, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчим
 
/5 хоног/
8 VIII/07-VIII/11
3, 4-р хороолол, Гандантэгчилэн хийд орчим
 
/5 хоног/
9 VIII/14-VIII/18  ХӨСҮТөв, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, 15-р хорооллын ДДТ-13, 14-с хангагддаг хэрэглэгчид, 2-р эмнэлэг, Англи ЭСЯам орчим
 
/5 хоног/
10 VIII/21-VIII/25 
Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим
 
/5 хоног/
11 VIII/22-VIII/26 
Шөний зах, Нарантуул зах, Ахмадын хороолол, БЗДүүрэг, БХЯам, СОС хотхон, 16-р хороолол, БХИСургууль орчим
 
/5 хоног/
12 IX/04-IX/08
Бага тойруу, Цэцэг төв, ЗГ-ын 12-р байр, 5-р сургууль, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТОрдон, УБИС, 1-р эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах
 
/5 хоног/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна