Орчин үед эмэгтэй хүмүүс машин жолоодож, сонгуульд оролцох нь тийм ч онцгой үзэгдэл биш. Гэсэн ч бидний эрэгтэй хүмүүстай ижил тэнцүү эрхтэй байлгахын төлөө олон эмэгтэйчүүд тэмцэж, баривчлагдаж, олны хараалыг идэж, эсэргүүцсэн хүмүүсийн элдэв явуулгад бууж өгөлгүйгээр өнөөгийн эрх тэгш нийгмийг байгуулалцсан юм шүү.
Бидний хувьд нэг их онцгой үзэгдэл мэт санагдахгүй ч тухайн үеийн хүмүүсийг ''шок''-нд оруулж байсан түүхэн зургуудаас хүргэе.
1967 онд Бостоны марафонд Катрин Свизер оролцож буй нь. Тухайн үед эмэгтэй хүн гүйлтийн тэмцээнд оролцох хориотой байсан учир уралдааны зохион байгуулагч түүнийг замаас гаргахаар чирч байна.
Английн загвар өмсөгч Жийн Шримптон богино даашинз өмсөж, ирсэн зочдыг алмайруулав. Түүний даашинзыг хэт богино, байж боломгүй хэмээж байв.
1965 онд хоёр охин богино бошинзоор хослон гудмаар алхаж байна.
Хамгийн анхны эмэгтэй шивээсчин Моуд Вагнер. 1907 он.
1937 он Торонто. Анх удаа эмэгтэй хүн хөлөө ''халхлалгүй'' гудамжаар алхаж байна.
Английн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байгууллагын гишүүд эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэж байна. 1906 он.
Ив Сон Лорен бренд анхны эмэгтэй хүн өмсөж болох тукседо загварын костюм гаргасан. Эмэгтэй хүн эрэгтэй костюм өмсөнө гэдэг шууд утгаараа садар самуунд өдөөн хатгасан хэрэг болдог байв.
1907 онд усны хувцастай авахуулсан зургаасаа болж ял эдэлсэн мэргэжлийн усан сэлэлтийн тамирчин, жүжигчин, зохиолч Аннет Келлерман.
1920 онд эмэгтэйчүүдийн өмсөж болно хэмээн зөвшөөрөгдсөн усны хувцас.
Хөлийг нь халхлаагүй усны хувцас өмссөн хэмээн баривчлагдан явж буй эмэгтэй. 1922 он Чикаго.
Элизабет Экфорд бол анхны хар арьстай африк-америк сурагч байв. 1957 онд сурагчдыг арьсны өнгөөр ангилж тусдаа сургуульд явуулахыг хуулиар хориглохоос өмнө дарсан гэрэл зураг. Элизабетыг сургууль дээр нь үргэлж дээрэлхэж, үгээр доромжилдог байжээ.
Уймблдон тэмцээний аварга, Билли Жийн Кинг бол теннисний спортод эрэгтэй эмэгтэй эрх тэгш болгоход хамгийн их хувь нэмрээ оруулсан хүн.
Формула нэгийн уралдаанд оролцсон хамгийн анхны эмэгтэй жолоодогч Мариа Тереса де Филипс.
1891 онд батлагдсан эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дүрмийг өөрчилж, эмэгтэйчүүд сагсан бөмбөг тоглох эрхтэй болоход хувь нэмрээ оруулсан тамирчин Сенда Беренсон.
Царайлаг хүүхэн тэнэг байдаг гэж хэн хэлэв ээ? Хеди Ламар бол жүжигчин, мөн бидний үүрэн утасны сүлжээг зохиосон эрдэмтэн. Түүний бүтээл шинжлэх ухаанд эрэгтэй эмэгтэйн ялгаа байхгүй гэдгийг нотолсон.
Зөвхөн цагаан арьстнуудад зориулсан автобусанд суухгүй хэмээн арьс өнгөний ялгаварлын эсрэг боссон Роса Паркс баривчлагдаад суллагдахдаа хурууны хээгээ үлдээж байна.
Богино банзал, даашинз зохион бүтээж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх үйлсэд хувьсгал гаргасан зохион бүтээгч Мери Кант.
Францын загвар зохион бүтээгч Пол Поерэт эмэгтэйчүүдийг бие барьсан корсетноос салгасан ачтан.
Богино өмд, бариу өмд өмсөөд сургуульд орохыг хориглосон учраас тэд гэрлүүгээ хувцсаа солихоор явж байна. Сургуульд мөн охид дугуй унахыг хориглодог.
Сэтгэгдэл бичигдээгүй байна