Өнгөрсөн ням гарагт ачилтынхан бусдын машиныг ачиж явахдаа эвдэлсэн бичлэг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ачих явцдаа автомашиныг эвдэж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсон болно" гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэг:
51.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна