Өдөр болгон сүши иддэг залуугийн гэдэс дотроос хоёр метр урт туузан хорхой гарчээ

2018/01/24

Калифорнийн нэгэн ресторанаар байнга үйлчлүүлж сүши идэх дуртай нэгэн залуугийн гэдэс дотор тавгүйрхэх болж, эмчид үзүүлтэл тэрбээр үнэхээр итгэмээргүй зүйл сонсжээ. Эмч түүний гэдэс дотор 2метр гаруй урттай туузан хорхой амьдарч буйг хэлсэн бөгөөд, хорхойг даруй зайлуулжээ. 

sushi tapeworm зурган илэрцүүд

Эмчийн хэлж буйгаар түүнийг анх яаралтай тасгийн хүлээн авагч эмчээр ажиллаж байхад нэгэн гялгар уут барьсан залуу сандран орж ирсэн бөгөөд залуу цусаар суулгасан тухайгаа мөн шимэгчийн эсрэг эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа түүнд хэлжээ. Эмчийг гайxшралд оруулсан нэг зүйл бол залуугийн авж явсан гялгар уутанд цаасанд ороосон туузан хорхой байжээ. 

sushi tapeworm зурган илэрцүүд

Болсон явдлыг сийрүүлбэл залуу гэдэсний өвдөлт мэдэрч, цусаар суулгах үедээ өөрөөсөө унжсан хорхойг барьж авч, бүтнээрээ гарч ирэх хүртэл нь татжээ. Ингээд туузан хорхойтой гэдгээ мэдсэн тэрбээр эмнэлэгт ирээд буй аж.

Залуугийн татаж гаргасан хорхой яг үнэндээ шимэгч хорхой биш байсанд эмч баярлажээ. Эмч залуугаас өдөр тутам иддэг, хийдэг зүйлсийнх нь талаар асууж, эцэст нь түүнийг байнга сүши иддэгээсээ болж туузан хорхойн үүр болсон гэдгийг олж илрүүлсэн байна. 

sushi tapeworm зурган илэрцүүд

АНУ-ын эрүүл мэндийн газар түүхий загас, мах идвэл туузан хорхойтой болно гэж сануулдаг ч сүшинд дурлагчид энэ сануулгыг үл ойшоодгоосоо болж ийнхүү туузан хорхойн үүр болох явдал сүүлийн жилүүдэд ихэссэн гэнэ.

sushi tapeworm зурган илэрцүүд

Залуугийн биед хорхой 6 сарын турш амьдарч, өсөж том болсон тул ийм урт болжээ хэмээн эмч дүгнэжээ. Туузан хорхой аюултай ч түүний эсрэг хорхойн эсрэг эм уугаад л эдгээж болдог ажээ. Гэсэн ч хорхойтой болоод эдгэсэн хүн ахин хорхойтой болохыг хүсэхгүй л болов уу.

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна