Японы эрдэмтэн Казуо Ямагаши шүдний цооролт бөглөдөг оо зохион бүтээжээ. Их Британийн “Daily Telegraph” сонинд бичсэнээр тус шүдний оо нь богино хугацаанд шүдний цооролт бөглөж, пааланг нөхөн сэргээж, өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг байна.
Найрлагандаа шүдний паалантай төстэй буюу шингэн байснаа хатуурдаг бодистой аж. Уг оог шүдэнд ан цав гарсан үед ч шууд хэрэглэж болох гэнэ. Шүдээ угааснаас хойш ердөө гурван минутын дараа шүдний хагарч, цоорсон хэсэгтэй нэгдэж бүтэн болдог бөгөөд бактерийн эсрэг бодис агуулдаг гэнэ шүү.
Шүдний оог онлайн худалдааны сайтуудаас 15доллароор захиалан авч болох юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна