Гоо сайхны салоноор үйлчлүүлэхдээ анхаарах зүйлс

2018/01/29
 

Чанар муутай гоо сайхны салоноор үйлчлүүлээд хохирсон явдал цөөнгүй байдаг. Тиймээс гоо сайхны салонд үйлчлүүлэхийн өмнө:

- Багаж хэрэгслийг хэрхэн цэвэрлэж байгааг анхаар. Маникюр буюу хумс засах багаж хэрэгслийг цацраг туяагаар ариутгадаг журамтай. Учир нь туяа нь нян устгадаг. Хэрэв төгс ариутгасан эсэхэд эргэлзээ төрж байвал өөрийн хумсны хэрэгслээ гэрээсээ авчирч үйлчлүүлээрэй.

manicure equipments clean зурган илэрцүүд

- Хөл заслын хэрэгсэлд болгоомжтой ханд. Энд мөөгөнцөр үржих хамгийн таатай орчин бүрддэг тул хөл угаадаг гааз, савыг ёс горимын дагуу ариутгаж байгаа эсэхэд анхаараарай. Мөн үйлчлэгч арьсыг ялихгүй зүсч шалбалахад л нян, мөөгөнцөр орох үүд хаалгыг нээж өгдөг.

Холбоотой Зураг

- Хөмсөг, аньсага, уруулаа шивүүлэх мэс ажилбарт туйлын болгоомжтой ханд. Мэргэжлийн бус хүнд өөрийн гоо сайхнаа даатгах ньямар ч ноцтой эрсдэл, үр дагаварт хүргэж болзошгүй. Арьсанд цочрол өгөх, идээт үрэвсэл гарах зэрэг хүндрэл үүсвэл ариун цэврийн бус орчинд анагаахын мэдлэггүй хүн хийсний илрэл.

brow tattoo зурган илэрцүүд

-Нүүр цэвэрлэх, батга шахуулах үйл ажиллагаа ч ариун цэврийг хамгийн дээд түвшинд сахисан нөхцөлд хийгдэх учиртай. Гэтэл энэ дүрэм журмыг үл хайхарсан гоо сайхны салонууд нэлээдгүй бий. Алчуураа солих, бээлийтэй ажиллахыг мэдэхгүй, нэг хүнд хэрэглэсэн алчуур, багаж хэрэгслийг нөгөөд хэрэглэх жишээтэй. Үр дүнд нь батга ихсэх, сорвижих, гүвдрүүтэх, идээт үрэвсэл гарах зэрэг тааламжгүй байдал бий болдог.

dermatalogist зурган илэрцүүд



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна